Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдана

Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хоцорсон 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж, 5-6 мянган хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдана
19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдана. Зураг: МҮОНРТ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хоцорсон 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж, 5-6 мянган хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа байна. Гэр цэцэрлэг байгуулахаар байраа засч, хүүхдүүдээ авахаар бэлтгэж байгаа газар ч олон байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд тодорхой тоо хязгаар заагаагүй. Нэг хороонд хэдэн ч гэр цэцэрлэг ажиллаж болно.

Гэр цэцэрлэг ажиллуулахаар зөвшөөрөл авсан хүнд улсаас хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардал болгож хүүхэд тус бүрт 110 орчим мянган төгрөг олгоно. Тухайн хүн өөрийнхөө байр, урсгал зардлын төлбөрийг эцэг, эхчүүдээс авна. Гэхдээ энэ төлбөрийн дээд тал нь 150 мянган төгрөг байхаар хуульд заажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах