Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

19 настай залуу 138 харандаа амандаа багтаажээ

19 настай Динеш Шивад Упадхаяа хэмээх Балба эр амандаа 138 харандаа багтааж, дэлхийн хамгийн том амтай хүмүүсийн эгнээнд багтсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
19 настай залуу 138 харандаа амандаа багтаажээ
19 настай залуу 138 харандаа амандаа багтаажээ. Зураг: МҮОНРТ

19 настай Динеш Шивад Упадхаяа хэмээх Балба эр амандаа 138 харандаа багтааж, дэлхийн хамгийн том амтай хүмүүсийн эгнээнд багтсан байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр 32 лааг амандаа багтаан, асааж олны анхаарлыг татсан байна.

Динеш сэтгүүлчдэд “Би багаасаа л хачин жигтэй зүйлсийг туршиж үзэх дуртай байсан. Өмнө нь хамгийн том амтай гэж Гиннест бүртгэгдсэн эрийн хийж буй үйлдлийг дагаж хийсээр эцэстээ би ч бас энэ үйлдлийг хийж чадах юм байна. Бүр хэтрүүлэн давуулж чадна гэж хичээх болсон. Би энэ гайхалтай үйлдлүүдээрээ хүмүүсийг зугаацуулах дуртай. Мэдээж миний хийж байгаа үйлдэл осолтой учраас аюулгүй байдлыг хангахыг хичээдэг. Одоо би дэлхийн дээд амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьжээ.

Балба залууг “Гудамжны баатар” гэж нэрлэх болсон байна.

Хуваалцах