Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

19 сургуулийг ухаалаг самбараар хангана

Өмнөговь аймаг ухаалаг технологийг сургалтын үндсэн хэрэгсэл болгох зорилгоор сургуулиудыг ухаалаг самбараар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
19 сургуулийг ухаалаг самбараар хангана
19 сургуулийг ухаалаг самбараар хангана. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг ухаалаг технологийг сургалтын үндсэн хэрэгсэл болгох зорилгоор сургуулиудыг ухаалаг самбараар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Одоогоор 19 сургуулийг 82 ухаалаг самбараар хангаж, орон нутгийн төсвөөс 415 сая төгрөгийг зарцуулаад байна.

Энэхүү ухаалаг самбар нь компьютерийг самбар дээрээс удирдан, шохой хэрэглэлгүйгээр бичих, зурах, бодох бүхий л боломжийг хангахын зэрэгцээ багшийн цагийг хэмнэн, бичсэн бүх зүйлийг хадгалж дараагийн ангид хэрэглэх боломжоор хангасан олон давуу талтай, орчин үеийн шинэлэг арга юм.

Хуваалцах