Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1901 оны энэ өдөр Нью-Йорк хотноо анх удаа авто машинд дугаар өгч эхэлжээ

Авто машины үүсэл 1885 оноос эхтэй гэдэг. Улмаар 1900 он гэхэд Франц, АНУ-д жилд тус бүр 3000, Германд 1000 орчим авто машин хийж байсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1901 оны энэ өдөр Нью-Йорк хотноо анх удаа авто машинд дугаар өгч эхэлжээ
1901 оны энэ өдөр Нью-Йорк хотноо анх удаа авто машинд дугаар өгч эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Авто машины үүсэл 1885 оноос эхтэй гэдэг. Улмаар 1900 он гэхэд Франц, АНУ-д жилд тус бүр 3000, Германд 1000 орчим авто машин хийж байсан байна. Энэ үед дэлхий дээрх нийт авто машины тоо 2000-д хүрчээ. Тиймээс жил бүр авто машины тоо өсөн нэмэгдэж байгаа учраас АНУ-ын Нью-Йорк хотын удирдлагууд авто машины бүртгэлийг үнэн зөв хийхийн тулд дугаарлах санааг гаргажээ.

Тиймээс 1901 оны энэ өдөр АНУ, тэр дундаа Нью-Йорк хот дэлхийд анх удаа авто машинд дугаар олгосон хот болсон юм. Тухайн үед дугаарын үнэ 1 америк доллар байжээ.

Хуваалцах