Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1911 онд дэлхийд анх удаа нисэх онгоцоор шуудан хүргэлтийн үйлчилгээг хийв

Одоогоос 108 жилийн өмнө буюу 1911 оны 02-р сарын 18-ны энэ өдөр Энэтхэг улсын нутаг дэвсгэрт дэлхийд анх удаа шуудан хүргэлтийн үйлчилгээг нисэх онгоцоор хийсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
1911 онд дэлхийд анх удаа нисэх онгоцоор шуудан хүргэлтийн үйлчилгээг хийв
1911 онд дэлхийд анх удаа нисэх онгоцоор шуудан хүргэлтийн үйлчилгээг хийв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Йоко Оно Леннон 86 нас хүрч байна

Өнөөдөр Японы төдийгүй Америкийн авангард зураач, загвар зохион бүтээгч дуучин Йоко Оно Леннон 86 нас хүрч байна. Тэрээр 1933 оны энэ өдөр Нийслэл Токио хотноо мэндэлжээ. Түүнийг Их Британийн алдарт Бийтлс хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, нэрт дуучин Жон Ленноны хайрт бүсгүй гэдгээр нь дэлхий нийт илүү сайн мэдэх билээ. 1943-1953 онд тэрээр Токио хотод орших Гакушюн нэртэй нэр хүндтэй сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Харин үүнийхээ дараагаар Америкт СараЛоуренсийн коллежид элсэн суралцсан байна.

Тэрээр Америкт суралцсаныхаа дараа урлаг, хөгжим сонирхож эхлэн дуурийн дуучин болох хүсэлдээ автаж эхэлж байжээ. Нэгэн удаа бийтлс хамтлагийн дуучин Пол Макартни Жон ленноныгИндика нэртэй галарейд очиж сонирхохыг зөвлөснөөр ЖоннЛеннонЙокоОнотой танилцах үндэс суурь нь тавигдаж эхэлсэн гэдэг.

1911 онд дэлхийд анх удаа нисэх онгоцоор шуудан хүргэлтийн үйлчилгээг хийв

Одоогоос 108 жилийн өмнө буюу 1911 оны 02-р сарын 18-ны энэ өдөр Энэтхэг улсын нутаг дэвсгэрт дэлхийд анх удаа шуудан хүргэлтийн үйлчилгээг нисэх онгоцоор хийсэн тохиолдол болж байжээ. Шуудан хүргэлтийн нислэгийн анхны нисэгчээр АнриПике гэгч эрхэм ажилласан байна. Тэрээр өөрийн бага оврын нисэх онгоцондоо 13 кг хүртэлх жинтэй 6,5 мянган ширхэг ил захидал болон 250 тусгай картыг тээвэрлэн 13 км –ийн зайтай хоёр цэгт буюу тодруулбал Энэтхэгийн АллахабадагаасНаини хүртэл ниссэн байна. тэр цаг үеэс шууданг агаараар албан ёсоор тээвэрлэн хүргэх үйлчилгээ эхэлсэн гэж үздэг юм.

Тухайн үед онгоцонд тээвэрлэн агаараар хүргэж байсан бүх ил захидлын гадна талд агаарын анхны шуудан ба Нэгдсэн Үндэстний үзэсгэлэн Аллахабад 1911 гэж бичсэн байжээ.

1960 онд АНУ-ын “СКВО-Вэлли” хотод өвлийн олимпийн наймдугаар наадам нээлтээ хийв

1960 оны 2-р сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Плейсерийн тойрогт орших Скво-Велли хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон өвлийн олимпын 8-р наадам нээлтээ хийж байжээ. Нээлтийг АНУ-ын 36- дахь ерөнхийлөгч РичардНиксон хийж байсан байна. Олимпын наадам 2-р сарын 18-наас 28-ны өдрийг хүртэл 10 өдөр үргэлжлэн зохион явагдсан юм. Нэг зүйлийг энд онцлон сонирхуулж хэлхэд 1960 оны өвлийн олимпын наадмыг Скво Вэлли хотод зохион байгуулах хүртэл тус газар өвлийн спортын уралдаан, тэмцээн зохион явуулах цанын бааз байгаагүй юм. Харин Олимпын наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд тусгайлан босгож байжээ.

Дахин нэг сонирхолтой зүйлийг онцлоход Скво Вэллийн өвлийн олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг холливүүдийн найруулагч УолтДисней гардан зохион байгуулж байжээ. 1960 оны Скво Вэллийн өвлийн олимпод дэлхийн 30 орны 665 тамирчин буюу 144 эмэгтэй, 521 эрэгтэй тамирчин оролцож байжээ. Мөн энэ олимпын наадамд анх удаа таван тивийн тамирчид оролцсон гэдгээрээ түүхэнд тэмдэглэгддэг юм.

Хуваалцах