Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1915 оны энэ өдөр Хиагтын гэрээг байгуулжээ

1915 оны тавдугаар сарын 25-д Орос, Монгол, Хятад гурван улсын хэлэлцээр Хиагт хотод өндөрлөсөн бөгөөд уг хэлэлцээрт Монгол Улсын талаас Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Дашжав, тус яамны дэд сайд Удай,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1915 оны энэ өдөр Хиагтын гэрээг байгуулжээ
1915 оны энэ өдөр Хиагтын гэрээг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

1915 оны тавдугаар сарын 25-д Орос, Монгол, Хятад гурван улсын хэлэлцээр Хиагт хотод өндөрлөсөн бөгөөд уг хэлэлцээрт Монгол Улсын талаас Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Дашжав, тус яамны дэд сайд Удай, бичээчээр Жамцаран, Бадамжав нар оролцжээ. Энэхүү гэрээгээр Монголыг Хятадын эрхэнд автономит болгосон юм.

Гэсэн хэдий ч Монголын дотоод хэрэгт Хятад, Орос 2 оролцохгүй байхаар тогтсон төдийгүй эзэн хаан, засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, цэрэг зэргийг хэвээр байлгах болжээ. Мөн Хятад иргэдийг олноор суурьшуулахгүй байх, Орос, Хятадын цэргийг оруулахгүй байх, олон улстай худалдаа үйлдвэрийн хэргээр харилцах бүрэн эрхтэй байв.

Гэрээг хэлэлцэх явцад 3 тал өөр өөрсдийн байр суурийг хатуу баримталж, санал ихээхэн зөрж байв. Тиймээс Хиагтын хэлэлцээр 1914 оны наймдугаар сарын 26-аас 1915 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ.

Хуваалцах