192 кг жинтэй 10 настай хүү хоолны дэглэм барьж эхэлжээ
Дэлхийн хамгийн тарган хүүхэд буюу 10 настай хэдий ч 192 кг жинтэй болсон хүүгийн амь нас хэт их жингээсээ болж аюулд орсон учраас хоолны дэглэм баримтлахаас өөр аргагүй болжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн тарган хүүхэд буюу 10 настай хэдий ч 192 кг жинтэй болсон хүүгийн амь нас хэт их жингээсээ болж аюулд орсон учраас хоолны дэглэм баримтлахаас өөр аргагүй болжээ.

Индонезийн Баруун Жава мужид амьдардаг Арья Пермана хэмээх хүүд таарах хувцас тун цөөн олддог бөгөөд ихэнхдээ дээгүүрээ нүцгэн явдаг байна. Тэрбээр өдөрт таван удаа хооллодог бөгөөд түүний хоолны жорд цагаан будаа, загас, үхрийн мах, хүнсний ногоо, шөл болон хавч багтдаг байжээ. Харин одоо тэрбээр өдөрт бор будаанаас өөр зүйл идэхгүй байгаа гэнэ.
Тэрбээр өдөрт таван удаа хооллодог бөгөөд түүний хоолны жорд цагаан будаа, загас, үхрийн мах, хүнсний ногоо, шөл болон хавч багтдаг байжээ.

Арья илүүдэл жингээсээ болоод сургууль завсардсан бөгөөд түүний хийдэг цор ганц ажил бол идэх юм. Түүний ээж “Арья хоёр настайгаасаа л маш их иддэг болсон” хэмээн ярьсан байна.





















