193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулна
Багануур дүүргийн нэгдүгээр хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулна.
Мэдээллийн алба

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулна. Цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг Өмчийн харилцааны газар зохион байгуулна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг нийслэлийн Боловсролын газар хангаж ажиллана. Харин тухайн цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны төсвийг 2014 оны төсвийн тодотголд Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав суулгана.


















