Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1933 оны энэ өдөр дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ

Одоогоос 84 жилийн өмнө буюу 1933 оны тавдугаар сарын 3-ны энэ өдөр ЗХУ-ын мэс засалч Юрий Вороной дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1933 оны энэ өдөр дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах  мэс заслыг хийжээ
1933 оны энэ өдөр дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Зураг: МҮОНРТ

Одоогоос 84 жилийн өмнө буюу 1933 оны тавдугаар сарын 3-ны энэ өдөр ЗХУ-ын мэс засалч Юрий Вороной дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ. Тухайн үед Херсон хотын эмнэлгийн мэс заслын хэлтсийн дарга, мэс засалч Юрий Вороной 26 настай өвчтэй эмэгтэйд амьдрах боломжгүй буюу насан өөд болох гэж байсан 60 настай хүнд өвчтний бөөрийг шилжүүлэн суулгажээ.

Гэвч харамсалтай нь 60 настай хүний бөөрийг шилжүүлэн суулгасан 26 эмэгтэй хагалгаанд орсноос хойш 2 хоногийн дараа амьсгал хураасан юм байна.

Хуваалцах