Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1960-1980 оныг хүртэлх эмхэтгэлүүдийг цахимжууллаа

Үндэсний статистикийн хорооноос Esan.mn-тэй хамтран тус хорооноос бэлтгэн гаргадаг салбарын танилцуулга, судалгааны тайлан, статистикийн эмхэтгэлүүдийг үнэгүй унших эрхтэйгээр цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1960-1980 оныг хүртэлх эмхэтгэлүүдийг цахимжууллаа
1960-1980 оныг хүртэлх эмхэтгэлүүдийг цахимжууллаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос Esan.mn-тэй хамтран тус хорооноос бэлтгэн гаргадаг салбарын танилцуулга, судалгааны тайлан, статистикийн эмхэтгэлүүдийг үнэгүй унших эрхтэйгээр цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлсээр байна.

Энэ удаад 1960–1980 оныг хүртэлх статистикийн эмхэтгэлүүдийг албан ёсны сайт www.1212.mn болон цахим уншлагын үйлчилгээний систем www.esan.mn хуудаст байршууллаа.

Ингэснээр хэрэглэгч танд жил бүр гардаг “БНМАУ-ын улс ардын аж ахуй” статистикийн эмхэтгэл болон “БНМАУ 50 жилд”, "Их барилга 1922-1976", “БНМАУ-ын 1979 оны Хүн амын тооллогын дүнгийн хүснэгтийн жагсаалт”, “БНМАУ эдийн засаг, соёлын хөгжил 1971-1975” зэрэг статистикийн түүхэн тоо мэдээллийг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юм.

Аливаа улс орны түүх, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд, тэдгээрийн хөгжил, өөрчлөлтийг судлахад статистикийн тоо мэдээлэл чухал ач холбогдолтой билээ.Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах