Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1960 онд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байжээ

Австралийн коммунист нам 1920 онд байгуулагдаж, 1991 онд тарсан. Тус нам нь 1940-өөд оны үед улс төрийн хувьд хамгийн хүчирхэг байсан. Коммунист нам Австрали улсад том хэмжээний өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй боловч ард олны сэтгэл зүй, үндэсний соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус намыг социалист

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
1960 онд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байжээ
1960 онд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байжээ. Зураг: МҮОНРТ

1920 ОНД АВСТРАЛИЙН КОММУНИСТ НАМЫГ БАЙГУУЛЖЭЭ

Австралийн коммунист нам 1920 онд байгуулагдаж, 1991 онд тарсан. Тус нам нь 1940-өөд оны үед улс төрийн хувьд хамгийн хүчирхэг байсан. Коммунист нам Австрали улсад том хэмжээний өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй боловч ард олны сэтгэл зүй, үндэсний соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус намыг социалист үзэлтэй бүлэг хүмүүс Оросын хувьсгалаас санаа авч Сидней хотод байгуулж байжээ. Гэвч 1991 онд Коммунист нам тарж, шинэ зүүний нам бий болсон юм.

1960 ОНД АНХ УДАА БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС АЖИЛБАРЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

1960 онд Их Британи улсад анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг Майкл Вудруф амжилттай гүйцэтгэжээ. Майкл Вудруф 1911 оны 4-р сарын 3-нд төрсөн бөгөөд Английн эрдэмтэн, мэс засалч байсан. Гэвч түүнийг хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах тухай судалгаагаар нь илүүтэй мэддэг. Тэрээр Лондон хотод төрсөн боловч залуу насаа Австралид өнгөрөөж, цахилгааны инженер болон эмчийн мэргэжил эзэмшжээ. Майкл Вудруф дэлхийн 2-р дайны дараа Англид эргэн ирж, мэс заслын хажуугаар судалгааны ажлаа хийж эхэлсэн байна.

Тэрээр эрхтэн шилжүүлэх талаар нарийвчлан судалдаг байсан бөгөөд эцэст нь 1960 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.

1955 ОНД КЮБЕК МУЖ БҮХ НИЙТИЙН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖЭЭ

Кюбек нь Канад улсын Англи, Франц хэлээр ярьдаг муж юм. Тус муж 1955 онд Канад улсаас тусгаар тогтнож, тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсан байна. Энэ санал хураалт 93.52 хувийн ирцтэй байсан нь хамгийн олон хүн хамрагдсан санал хураалтад тооцогддог. Санал хураалтаар оршин суугчдын 50.58 хувь нь буюу 54288 хүн тусгаар улс болохыг дэмжээгүй байна. Кюбек муж нь 1867 онд байгуулагдсан бөгөөд Канадын Франц хэл давамгайлсан цорын ганц муж байсаар иржээ.

1981 ОНЫ ЭНЭ ӨДӨР ИВАНКАТРАМП МЭНДЭЛЖЭЭ

ИванкаТрамп нь Америкийн ерөнхийлөгч ДональдТрампын охин юм. Тэрээр телевизийн од, загвар зохион бүтээгч, зохиолч, бизнес эрхлэгч бөгөөд одоо Америкийн ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хашиж байгаа юм. Тэрээр 4 үе дамжиж ирсэн гэр бүлийн бизнесийг эрхэлдэг байсны зэрэгцээ телевизийн нэвтрүүлгийн шүүгч байсан. ИванкаТрамп энэ оны 3-р сараас эхлэн АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газарт албан бусаар ажиллах болсон бөгөөд удалгүй албан ёсны зөвлөх болжээ. ИванкаТрамп нь ДональдТрампын Чех гаралтай анхны эхнэр загвар өмсөгч ИванаТрампын охин юм.

Тэрээр дотуур байртай сургуульд боловсрол эзэмшээд, Жоржтауны их сургуульд элсэн орж, Вартон бизнесийн их сургуульд шилжин суралцаж, эдийн засагч мэргэжлээр төгсжээ. ИванкаТрамп Франц хэлийг бүрэн эзэмшсэний зэрэгцээ Чех хэлээр бага зэрэг ярьдаг юм байна.

Хуваалцах