Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

1992 онд ТУХН-ийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зуржээ

ЗХУ задарсны дараа буюу 1992 оны тавдугаар сарын 23-ны өдөр Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1992 онд ТУХН-ийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зуржээ
1992 онд ТУХН-ийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зуржээ. Зураг: МҮОНРТ

ЗХУ задарсны дараа буюу 1992 оны тавдугаар сарын 23-ны өдөр Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Анх 1991 оны долоодугаар сарын 31-нд ЗХУ, АНУ-ын хооронд стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээг Москва хотод байгуулжээ.

Энэ гэрээг Оросууд “СНВ 1” гэж нэрлэсэн юм. ЗХУ-ын талаас Михаил Горбачев, АНУ-ын талаас Жорж Буш гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээ 1994 оны 12 дугаар сарын 5-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Зэвсэг хорогдуулах тухай АНУ, ЗХУ-ын хооронд байгуулсан анхны гэрээ энэ байсан юм.

Хуваалцах