1992 оноос хойш 26 иргэн ДОХ-оор нас баржээ
Манай улсад 1992 онд ДОХ-оор өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр өвчилсөн 187 иргэн байгаагийн 26 нь нас бараад байгаа аж.
Мэдээллийн алба

Манай улсад 1992 онд ДОХ-оор өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр өвчилсөн 187 иргэн байгаагийн 26 нь нас бараад байгаа аж.
ДОХ туссан иргэдийн 154 нь ХДХВ-ын халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатанд шилжсэн байхдаа оношлогдсон байдаг бөгөөд тэдгээрийн 142 нь ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
ХӨСҮТ-ийнхний тооцоолсноор манай улсад 800 орчим хүн ХДХВ-ын халдвар авсан байх магадлалтай аж. Хэдийгээр манай улс энэхүү өвчний тархалтыг бага түвшинд тогтоон барьж чадсан гэж дэлхий нийтэд үнэлэгдсэн ч өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаар байгаа юм.
ХДХВ, ДОХ-ын халдвартай хүмүүсийн 18 эмэгтэй, 82 эрэгтэй байгаа бөгөөд 48 хувь нь гомосекс, 29.3 хувь нь бисекс, 21 хувь нь гетеросекс, 1.3 хувь нь трансжендер чиг хандлагатай байгаа ажээ.
Түүнчлэн энэ өвчнөөр нас барагсдын тоо 2005 оноос идэвхтэй өссөн бөгөөд энэ онд л гэхэд хоёр иргэн ДОХ-оор нас баржээ.


















