Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“1MDB” сангийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн департаментын төлөөлөгчидтэй уулзана

Малайзын “1MDB” сан болон тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоотой олон тэрбум ам.долларын хэргийг шалгаж буй мөрдөгчид АНУ-ын Хууль зүйн департаментын төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“1MDB” сангийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн департаментын төлөөлөгчидтэй уулзана
“1MDB” сангийн асуудлаар АНУ-ын Хууль зүйн департаментын төлөөлөгчидтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Малайзын “1MDB” сан болон тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоотой олон тэрбум ам.долларын хэргийг шалгаж буй мөрдөгчид АНУ-ын Хууль зүйн департаментын төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Уулзалт 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр зохион байгуулагдахаар яригдаж байгаа хэдий ч уулзалтын тов албан ёсоор тогтоогүй байгаа гэнэ.

Уулзалтад Малайзын талаас тус хэргийг шалгаж буй Авлигын эсрэг хорооны төлөөлөгчид оролцоно.

Разакийн үүсгэн байгуулсан төрийн өмчит “1MDB” сангийн мөнгө угаасан асуудал АНУ, Швейцарь, Сингапур улстай холбоотой байж болзошгүй бөгөөд тус сангаас 4,5 тэрбум ам.долларыг төрийн өндөр албан тушаалтнууд завшсан хэрэгт олон улсын хууль сахиулах байгууллагууд хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Тухайлбал, саяхан Швейцарь болон Малайз улсын Ерөнхий прокурорын хооронд уулзалт зохион байгуулагдаж, Швейцарийн талаас уг сантай холбоотой байж болзошгүй хэргийн талаар ярилцжээ.

Хуваалцах