Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас “1X-BET" цахим бооцоот тааврын сайтаар дамжуулан иргэдийн бооцооны мөнгийг татдаг, хувь авдаг агент гэх 100 гаруй иргэнийг тогтоон шалгаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна
“1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас “1X-BET" цахим бооцоот тааврын сайтаар дамжуулан иргэдийн бооцооны мөнгийг татдаг, хувь авдаг агент гэх 100 гаруй иргэнийг тогтоон шалгаж байна.

“1X-Bet” нь Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж үзэн, Их Британи улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон, Нидерландад дампуурлаа зарлаад байгаа бооцоот тааврын цахим сайт юм.

Тухайн сайт нь манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй. Иргэд онлайнаар бооцоо тавьж тоглодог. Одоогоор иргэдийн бооцооны мөнгийг татаж, хувь авдаг агентуудыг урьдчилсан байдлаар тогтоон, шалгаж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Баярбилэгийн яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · “1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна

Хуваалцах