Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2.27 кг хар тамхи устгалаа

Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Цагдаа, Прокурор, шүүхийн байгууллагын холбогдох албаныхан 2.27 кг хар тамхийг устгах ажлыг зохион байгууллаа. Устгах ажлыг нийтэд эл тод байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нээлттэй сурвалжлах эрх олгосон юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2.27 кг хар тамхи устгалаа
2.27 кг хар тамхи устгалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр БЗД-ийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Цагдаа, Прокурор, шүүхийн байгууллагын холбогдох албаныхан 2.27 кг хар тамхийг устгах ажлыг зохион байгууллаа. Устгах ажлыг нийтэд эл тод байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нээлттэй сурвалжлах эрх олгосон юм. Тус хэргийг сануулбал, 2010-2011 оны хооронд хар тамхины бүлэг хэмээн нэрлэгдсэн С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдох хэргийн баримтыг илрүүлж, улмаар гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн юм. Диатсиатилморфин буюу героин нэртэй уг хар тамхийг хэрэгт холбогдогчид монгол улсын хилээр оруулж ирээд ”Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс БНХАУ-ын Бээжин хотоод дамжин Гуанжу мужид тээвэрлэхийг завдах үед нь илрүүлсэн аж. Гэмт хэрэгтнүүд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жилийн ял эдлэхээр болсон байна.

Түлхүүр үг:Хар тамхийг устгалд орууллаа
Хуваалцах