Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

20 бог, дөрвөн бод хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв

дээрх гэмт хэргийн Х, Н, Б, Б нарын этгээд тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн үйлдсэн байжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
20 бог, дөрвөн бод хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв
20 бог, дөрвөн бод хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт энэ он гарсаар үйлдэгдсэн 20 бог, дөрвөн бод мал хулгайлсан зургаан удаагийн үйлдэлтэй хэргийг Сүхбаатар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнасан, Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Сугаржав нар илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох шалгалтыг хийж байгаа аж.

Тодруулба, дээрх гэмт хэргийн Х, Н, Б, Б нарын этгээд тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн үйлдсэн байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэдийг гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгөхийг анхааруулав.

Хуваалцах