20-иос дээш жилээр хорих санал гаргалаа
Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн эхний алхам болж буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хууль, шүүхийн байгууллагынхан хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн эхний алхам болж буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хууль, шүүхийн байгууллагынхан хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар шүүх, эрх мэдлийн салбарт өргөн хэмжээний шинэтгэл хийж байгаа бол Шударга ёсны тогтолцооны шинэчлэлийн шатыг эхлүүлэхээр болоод байна. Үүний удиртгал болгож хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болоод байгаагийн нэг нь Эрүүгийн хуулийг шинэчилж Гэмт хэргийн тухай хууль болгох төсөл юм.
Түүнчлэн баривчлах ял төдийлөн үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг нэг сараас 20 жил хүртэл хугацаатай байхаар тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийт гэмт хэргийн 80 орчим хувь нь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээг заасан байдаг тул үүнээс зайлсхийж гэмт үйлдэл хийсэн хүний буруу, учруулсан хохирлын шинжийг харгалзан үзэж байхаар зохицуулалт оруулахаар болжээ. Харин бүх насаар хорих ялыг 20-иос дээш жилээр эдлүүлэх талаар хуулийн төсөлд тусгажээ.


















