20 жил хуримтлагдсан хогийг цэвэрлэлээ
Анх энэ газарт төмөр замын хог хаягдал үүсч үүнээс хойш ахуйн хог, малын сэг зэм, өтөг бууц, өвч тэжээлийн хаягдал, их хэмжээний барилгын хог хуралдан 1.5 га газрыг хамарсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороо Баруунтүрүүний энгэрт 15-20 жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж уг газарт эко орчин бүрдүүлэхээр боллоо.
Анх энэ газарт төмөр замын хог хаягдал үүсч үүнээс хойш ахуйн хог, малын сэг зэм, өтөг бууц, өвч тэжээлийн хаягдал, их хэмжээний барилгын хог хуралдан 1.5 га газрыг хамарсан байна.
Харин 32 дугаар хорооны Засаг дарга Г.Мөнхтулга өөрийн санаачилгаар “Ар хянгана” компанид санал тавьж тохиролцсоны үндсэн дээр талбайг ийнхүү цэвэрлэжээ.
Олон жил дагширч иргэдийн амьдрах орчин болон байгальд таагүй нөлөө үзүүлж байсан энэ цэгийн хогийг цэвэрлэсэн нь оршин суугчид тэр тусмаа малтай иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.



















