Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

20 мянган тонн үрийн улаанбуудай импортлоно

ХХААЯ-аас 2016 оны хаврын тариалалтад дутагдах 20 мянган тонн үрийн улаанбуудайг нэг цонхны бодлогын дагуу импортлохоор ажиллаж байгаа бөгөөд сонирхсон аж ахуйн нэгжүүдийг материалаа ирүүлэхийг урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
20 мянган тонн үрийн улаанбуудай импортлоно
20 мянган тонн үрийн улаанбуудай импортлоно. Зураг: МҮОНРТ

ХХААЯ-аас 2016 оны хаврын тариалалтад дутагдах 20 мянган тонн үрийн улаанбуудайг нэг цонхны бодлогын дагуу импортлохоор ажиллаж байгаа бөгөөд сонирхсон аж ахуйн нэгжүүдийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Шалгаруулалтыг 2016 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр зарлаж, материалыг нэгдүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны 505 тоот өрөөнд бүртгэж, хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын урилгыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны /www.mofa.gov.mn/ веб сайтад байршуулсан болно.

Хүнс, хөдөө аж ахуйн яам

Хуваалцах