20 настай ч хөгшин хүн шиг харагддаг эмэгтэй
Оросын Новый Уренгой хотын иргэн эрт хөгширдөг маш ховор төрлийн өвчинтэй 20 настай бүсгүй Екатерина Неженцова нөхөрт гарсан байна.
Мэдээллийн алба

Оросын Новый Уренгой хотын иргэн эрт хөгширдөг маш ховор төрлийн өвчинтэй 20 настай бүсгүй Екатерина Неженцова нөхөрт гарсан байна. Тэрбээр 16 настайдаа Москвад очиж, нэгэн телевизэд өөрийнхөө өвчний талаар ний нуугүй ярьж байсан юм. Нэвтрүүлэгт орсных нь дараа түүн рүү олон эмнэлгээс утасдаж, гоо сайхны мэс засал хийлгэх санал тавьж байсан аж.
.jpg)
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Над шиг ийм өвчтэй хүн дэлхий дээр 20 орчим л байгаа болов уу. Нэг бодлын сонирхолтой ч юм шиг. Нүүр маань эмгэн шиг харагддаг нь өөртөө итгэх итгэлтэй болоход тусалсан тал бий. Юу гэхээр, би өөрийн ухаан, мэдлэгээрээ бусдад сэтгэгдэл төрүүлж хүндлэгдэж, хайрлагдаж болохыг мэдэрсэн” гэж өгүүлжээ.
Түүнчлэн тэрбээр хэдэн сарын өмнө хүүхэд төрүүлсэн гэнэ.


















