Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

20 настай залуу саатуулах байранд амиа егүүтгэжээ

Түүнийг тухайн өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
20 настай залуу саатуулах байранд амиа егүүтгэжээ
20 настай залуу саатуулах байранд амиа егүүтгэжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай Б хэмээх эр саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрөгч долоодугаар сарын 23-ны өдөр Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б гэгч архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьсан учир аав түүнийг цагдаагийн байгууллага дуудан баривчлуулсан байна. Ингээд түүнийг саатуулах байранд авчирж хийсэн бөгөөд үүний дараа тэрбээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байхыг цагдаагийн албан хаагчид харж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ.

Түүнийг тухайн өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас барсан байна.

Хуваалцах