Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг иргэдийн дансанд олгоод байна

29717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг иргэдийн дансанд олгоод байна
20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг иргэдийн дансанд олгоод байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-д заасны дагуу 17202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлж, 12515 татвар төлөгч иргэн хуулийн 24.6 болон 24.7 заалтаар 4 тэрбум 104 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан.

2018 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар баталгаажсан 29717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна.

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ

Хуваалцах