Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

200 кг үнэт чулуу нэвтрүүлэхийг завджээ

Шалгалтаар тус автомашины хана, тааз, суудал, хаалганд 200 кг үнэт чулууг нуусныг илрүүлэн гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгөөд байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
200 кг үнэт чулуу нэвтрүүлэхийг завджээ
200 кг үнэт чулуу нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н нар нь хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн тагнуулынхан ажилласан байна. Ингээд УАЗ-452 маркын 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай хилээр гарах үед гаалийн байцаагч нартай хамтран нарийвчилсан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар тус автомашины хана, тааз, суудал, хаалганд 200 кг үнэт чулууг нуусныг илрүүлэн гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгөөд байна.

Хуваалцах