200 хүмүүжигч МСҮТөвийг төгслөө
ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь МСҮТ өнөөдөр Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, бетон арматурчин мэргэжлээр төгссөн хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулна.
Мэдээллийн алба

Энэ үеэр хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан зүйлээ тайлагнана. Мөн төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудад зуучлан ажлын байраар хангах арга хэмжээ болох юм. Энэ онд хорих 421, 441, 401, 403, 423, 461 дүгээр ангиудаас нийт 200 хүмүүжигч МСҮТ-д суралцан мэргэжилтэй болж байгаа юм.