Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

200 мянган хүн ажлын байргүй үлджээ

Дэлхийн төмрийн хүдрийн гол экспортлогч, хөнгөн цагаан хүдэр, төмөрлөгийн гол түлхүүр экспортлогч улс болон Индонези улс 1 сарын 12- ноос эхлэн боловсруулаагүй ашигт малтмалын эскпортыг хориглох тухай шийдвэр гаргажээ. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр тогтворгүйтэх нөх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
200 мянган хүн ажлын байргүй үлджээ
200 мянган хүн ажлын байргүй үлджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн төмрийн хүдрийн гол экспортлогч, хөнгөн цагаан хүдэр, төмөрлөгийн гол түлхүүр экспортлогч улс болон Индонези улс 1 сарын 12- ноос эхлэн боловсруулаагүй ашигт малтмалын эскпортыг хориглох тухай шийдвэр гаргажээ. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр тогтворгүйтэх нөхцлийг бүрдүүлээд байна.

Энэ шийдвэр нь түүхий эдийн эскпортод тулгуурлан эдийн засагтай энэ улсын санхүүгийн үзүүлэлтүүдэд ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байгааг ихэнх эдийн засгийн ажиглагчид мэдээлж байна. Тус улсын сангийн яамнаас мэдээлж байгаагаар ашигт малтмалын экспортын салбарт тавигдсан энэ хориг хязгаар нь экспортын татвараас бүрдүүлэх улсын төсөв 10 их наяд рупий буюу нэг тэрбум ам.доллараар буурахаар байгаа юм. Энэ нь тус улсын ДНБ-ний нэг хувьтай тэнцэнэ гэсэн үг.

Үүний зэрэгцээ энэ хориг хязгаар хэрэгжиж эхлэснээр 100 гаруй жижиг уул уурхайн салбар ч үүд хаалгаа барьж, 200 мянган хүн ажлын байргүй үлдэж байгаа аж. Одоогийн байдлаар төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн ажиглагчид цаашид улс орных нь эдийн засагт хар сүүдэр тусгах энэ шийдвэрээ Индонезийн Засгийн газар буцаан цуцлах шийдвэр гаргах эсэхийг нь нарийн ажиглаж байна.

Түлхүүр үг:индонези
Хуваалцах