Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

200 тн-ын багтаамжтай зоорийг ашиглалтад оруулав

Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий жил" болгон зарлаж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
200 тн-ын багтаамжтай зоорийг ашиглалтад оруулав
200 тн-ын багтаамжтай зоорийг ашиглалтад оруулав. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий жил" болгон зарлаж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо 200 тонн багтаамж бүхий хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулж, албан ёсоор ашиглалтад орууллаа.

Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог дөрвөн улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл, хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах