2000 жилийн тэртээ шатсан хуйлмал бичгийг тайлж уншина
Манай эриний 70 онд Везувий галт уулын дэлбэрэлтийн үеэс үлдсэн, нээж дэлгэх аргагүйгээр шатсан хуйлмал бичгийг эрдэмтэд, дижитал аргаар тайлж уншихаар хичээж байна. Рентген дүрс, хиймэл оюуны тусламжтай бичгийг виртуал хэлбэрээр дэлгэж,
Мэдээллийн алба

Манай эриний 70 онд Везувий галт уулын дэлбэрэлтийн үеэс үлдсэн, нээж дэлгэх аргагүйгээр шатсан хуйлмал бичгийг эрдэмтэд, дижитал аргаар тайлж уншихаар хичээж байна. Рентген дүрс, хиймэл оюуны тусламжтай бичгийг виртуал хэлбэрээр дэлгэж, дээрх үг үсэг мөрүүдийг нь тодруулснаар 2000 жилийн тэртээ үе рүү анх удаа өнгийж чадна гэж эрдэмтэд найдаж байна.

Хуйлмал бичээсийг бүрэн тайлахад нэмэлт ажлууд шаардлагатай байгаа ч амжилттай болох найдлага маш өндөр гэж төслийн багийнхан итгэж байна. Өнө эртний энэ бичээсийн зарим үсэг хэдийнэ тод харагдаж байгаа бөгөөд хэдэн зуун ийм бичгийг Помпей хотын адил хэдэн метр зузаан галт уулын үнс нурманд дарагдсан Херкуланиум хотоос олжээ. Зарим нь папирустай төстэй зузаан материал бүхий тэдгээр бичгийн заримыг дэлгэсэн боловч дороо үйрч унажээ.
Одоо Оксфордын их сургуулийн Бодлианы номын санд, хэзээ ч дэлгэгдэхгүй гэж тооцогдож байгаа ийм хуйлмал бичгүүдийг гар хүрэлгүй хадгалдаг байна.



















