Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

2000 жилийн өмнөх хүрэл саван дахь шингэн архи болохыг тогтоожээ

БНХАУ-ын төв хэсэг, Хэнань мужаас энэ оны тавдугаар сард олдсон 2000 жилийн өмнөх хүрэл саван дахь шингэн нь архи болохыг археологичид баталжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2000 жилийн өмнөх хүрэл саван дахь шингэн архи болохыг тогтоожээ
2000 жилийн өмнөх хүрэл саван дахь шингэн архи болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын төв хэсэг, Хэнань мужаас энэ оны тавдугаар сард олдсон 2000 жилийн өмнөх хүрэл саван дахь шингэн нь архи болохыг археологичид баталжээ. Шингэнээс дээж авч шинжилж үзсэний эцэст хун шувууных шиг хүзүүгээрээ тахир энэ саванд 3000 миллилитр гаруй хэмжээтэй, Баруун Хань гүрний эрт үеийн анагаах ухаанд хэрэглэдэг архи болохыг нь тогтоосон байна. Баруун Хань улс нь Нийтийн тооллын өмнөх 206 оноос Нийтийн тооллын 25 он хүртэлх оршин тогтнож байсан юм.

Археологийн явцад олдсон шингэнийг цус алдагдалтыг зогсоох, үрэвслийг дарахад ашиглаж байсан гэж Саньмэнь хотын Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгээс мэдээлжээ. Археологичид эртний энэ шингэнтэй савыг Саньмэн хотын Хоучуань гэдэг нэртэй тосгоны булшинд малтлага хийх үеэрээ илрүүлсэн юм. Савыг хэзээ бүтээсэн болохыг хэлбэрээр нь тодорхойлж чаджээ.

Савыг эзэмшиж байсан хүн 180 сантиметр орчим өндөр, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ч яс нь хадгалалт муугаас болоод нас, үхлийн шалтгаан нь тодорхойгүй үлдсэн байна. Эндээс хүрэл савнаас гадна хүрэл эдлэл, хаш, шаазан, төмөр эдлэл хүртэл олджээ.

Хуваалцах