2000 орчим монгол иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ
Эрхүү, Улаан-Үдийн хотын Ерөнхий консулын газрын тойрогт харьяалагддаг ОХУ-ын субъектүүдэд ажиллаж, амьдарч байгаа нийт 2000 орчим монгол иргэдэд консулын болон хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Улаан-Үдийн Ерөнхий консулын газраас сүүлийн таван жилд 69729 хүнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд Эрхүүгийн Ерөнхий консулын газрын сүүлийн гурван жилийн, Улаан-Үд дахь консулын газрын сүүлийн таван жилийн төсвийн гүйцэтгэлтэй танилцаж, төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар зарим тодорхой чиглэл саналуудыг өгчээ. Дээрх газрууд Эрхүү, Улаан-Үдийн хотын Ерөнхий консулын газрын тойрогт харьяалагддаг ОХУ-ын субъектүүдэд ажиллаж, амьдарч байгаа нийт 2000 орчим монгол иргэдэд консулын болон хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


















