Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татна
2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татна. Зураг: МҮОНРТ

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм байна.

Дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой байхаар зохицуулжээ.

Хуваалцах