Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

2010 оноос хойш салхины хурд тасралтгүй өсчээ

Дэлхийн дахины хэмжээнд салхины хурд сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөр байгааг онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2010 оноос хойш салхины хурд тасралтгүй өсчээ
2010 оноос хойш салхины хурд тасралтгүй өсчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн дахины хэмжээнд салхины хурд сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөр байгааг онцолжээ.

2010 оныг хүртэл дэлхийн дахинд салхины хүч болон хурд жил бүрээр буурч байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдөөд байна. Өнгөрсөн 10 жил орчмын хугацаанд салхины хурд нэгэн түвшиндөсч байгааг судлаачид онцоллоо. Энэ нь салхины эрчим хүчний үйлдвэрлэлд тун эерэгээр нөлөөлөх үйл явдал юм.

Судлаачид салхины хурд нэмэгдэж байгаагийн ачаар нэг ширхэг салхи турбины ялгаруулж байгаа эрчим хүч ирээдүйд 37 хувиар өсөх төлөвтэй байна гэж тооцоолжээ. Олон улсын хэмжээнд байрласан 9000 цаг уурын станцаас авсан мэдээллийг харьцуулан судалж 2010 оноос хойш салхины хурд тасралтгүй нэмэгдэж байна гэх энэ судалгааны үр дүнг гаргажээ.Салхины хурд 2010 оноос өмнөх бууралтын түвшинтэй харьцуулахад гурван дахин илүү хурдтайгаар нэмэгдэж байгаа юм.

АНУ-ын салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн чадавх өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7 хувиар өссөн юм. Энэ нь дэлхий дахины хэмжээнд салхины хурд нэмэгдсэн үйл явдалтай холбоотой байсан гэсэн дүгнэлт гараад байна

Хуваалцах