Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

2013 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар буюу 349.6 тэрбум төгрөгөөр илүү байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2013 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна
2013 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар буюу 349.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Нэгдсэн төсвийн гол орлогыг бүрдүүлдэг улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого төлөвлөснөөс 6.2 хувиар бага буюу 158.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импорт болон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ, биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан нь төсвийн орлогын тасалдалд хүргэсэн үндсэн хоёр шалтгаан болж байна.

Иймээс 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд урсгал зардлын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байна.

Түлхүүр үг:Засгийн газар
Хуваалцах