2014 онд цахилгаан барааны хог хаягдал ихэснэ
НҮБ-ийн Цахилгаан бараа бүтээгдэхүүн хог хаягдлыг бууруулах төслийн гаргасан тайлангаас харвал дөрвөн жилийн дараа буюу 2017 онд дэлхийн цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо гарчээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын цахилгаан бараа бүтээгдэхүүн хог хаягдлыг бууруулах төслийн гаргасан тайлангаас харвал дөрвөн жилийн дараа буюу 2017 онд дэлхийн цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо гарчээ.
Түүнчлэн Хятад улс өнгөрсөн онд хамгийн их цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал хаясан бол АНУ удаах байранд орсон байна.
Энэ мэт цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээ ихсэх байдал зөвхөн хөгжингүй орнуудад ч бус хөгжиж буй, шинээр хөгжиж буй орнуудад ч илэрч байгаа юм.
НҮБ-аас цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хортой бодисын агууламж их гэдгийг анхааруулсаар байна.
Гэвч өнөөдөр дэлхийн хэмжээнд цахилгаан бараа бүтээгдэхүүний хаягдлын асуудлаар хийгдсэн дорвитой судалгаа байхгүй бөгөөд тодорхой заасан дүрэм журам байхгүй мөн хог хаягдлыг боловсруулах ашигтай арга замыг тодорхойлж чадаагүй байна.


















