2014 оны 02-р сарын 27-ны Үндэсний зөвлөлийн хурал товчхон
Үндэсний зөвлөл хуралдаж МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг 2014 оны 07-р сарын 31-нд тоон технологт шилжүүлэх бэлтгэл ажлы явц, үр дүнгийн талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөв.
Мэдээллийн алба
Мөн "Ном", "Авьяас", "Залуу зохион бүтээгч", "Робокон", "Төл таван эрдэнэ", "Эрүүл мэнд 120/80" зэрэг нэвтрүүлгийг санхүүжүүлэх гэрээг БШУЯ, ҮХААЯ болон "Юнител", "Шнайдер Электрик", "Оюу Толгой" зэрэг компаниудтай байгуулах тогтоол гаргалаа. Энэ хурлаар МҮОНРТ-ийн 2013 оны санхүүгийн тайланд шалгалт хийлгэх хөндлөнгийн аудитын компанийг сонгон шалгаруулсан дүнг хэлэлцэж, "Эс Жи Эм Ди- Аудит" ХХК-г шалгаруулан батлаж, уг компанитай гэрээ байгуулахыг Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржид үүрэг болгожээ.
Түүнчлэн, Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай байгуулсан контрактын 2013 оны биелэлтийг гарган Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлын хэсгийг
Үндэсний зөвлөлийн гишүүн С.Мягмар-ажлын хэсгийн ахлагч
Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арман
Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат
Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр
Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.


















