2014 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжиллөө
МҮХАҮТ нь үйл ажиллагааны үндсэн гол чиглэлийн нэг болох бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр жил бүр оны шилдэг ААН-үүдийг шалгаруулах “Entrepreneur”, хоёр жил тутам шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулах
Мэдээллийн алба

МҮХАҮТ нь үйл ажиллагааны үндсэн гол чиглэлийн нэг болох бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр жил бүр оны шилдэг ААН-үүдийг шалгаруулах “Entrepreneur”, хоёр жил тутам шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулах “Lady entrepreneur”, мөн хоёр жил тутам Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах “Silk road”, жил бүр тухайн онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжлөх “ТОП-100” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.
Эдгээрийн нэг нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг /ТОП/ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж ирсэн явдал бөгөөд уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа. “ТОП-100”-г өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон бөгөөд арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, Сангийн Сайд Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл болон МҮХАҮТ-ын удирдлагууд оролцон аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа.
Өмнөх жилүүдэд уг шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс шалгаруулалтад материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, нийт борлуулалт, ажилчдын тоо түүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлтүүд, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулж ирсэн.
Харин энэ онд шалгаруулалтын зарчмыг өөрчилж холбогдох төрийн /Сангийн Яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсэг харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж, “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖИЛСӨН юм.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдгээр шалгарсан 2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олонд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын нийт гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе!

2014 оны ТОР-100 аж ахуйн нэгж 1. Эрдэнэт үйлдвэр ХХК 51. АПУ Трейдинг ХХК 2. М Си эс групп 52. Номин Тав Трейд ХХК 3. Хаан банк 53. Эс Си Ти Эм ХХК 4. Мобиком корпораци 54. Таванбогд Трейд ХХК 5. Худалдаа хөгжлийн банк 55. Ай Ти Зон ХХК 6. Голомт банк 56. Орифлэйм Монгол ХХК 7. Хас банк 57. Нэкст Элэктроникс ХХК 8. Монголын Алт /МАК/ ХХК 58. Шинэ Их Газар ХХК 9. НИК ХХК 59. Моннис Интернэшнл ХХК 10. Содмонгол групп ХХК 60. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 11. Лэйтон ХХК 61. Материал Импекс ХК 12. Номин холдинг ХХК 62. Эрдмин ХХК 13. Цайрт минериал ХХК 63. Хурд групп ХХК 14. ПетроСтар ХХК 64. Талх Чихэр ХК 15. Оюу Толгой ХХК 65. Сүү ХК 16. Болд Төмөр Ерөө Гол ХХК 66. УБ Дулааны сүлжээ ТӨХК 17. Төрийн банк 67. Монпетекс ХХК 18. Эс Си Ти И Си Эм ХХК 68. Цахиур ХХК 19. Магнай трейд ХХК 69. Витафит Импекс ХХК 20. Шунхлай групп ХХК 70. ДДэшТВ ХХК 21. АПУ ХК 71. Глобал Бридж ХХК 22. М-Ойл групп ХХК 72. Хэт Моторс ХХК 23. Говь ХК 73. Таван Богд Интернэйшнл ХХК 24. Монгол Тамхи Со ХХК 74. Ханбогд Кашемир ХХК 25. Монполимет ХХК 75. Блюскай Эйжиа ХХК 26. Дулааны III цахилгаан станц ТӨХК 76. Шивээ Овоо ХК 27. Скайтел ХХК 77. Сютл Бимэкс ХХК 28. Дулааны IV цахилгаан станц ТӨХК 78. Жем Интернэшнл ХХК 29. Эрдэнэс Таван Толгой ХК 79. Грийн Сити ХХК 30. УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 80. Мера ХХК 31. Мон дулаан трейд ХХК 81. Жи Мобайл ХХК 32. Бороо гоулд ХХК 82. СЭЭКЛ ХХК 33. Волтам ХХК 83. Петровис Тос ХХК 34. Трансвест Монголиа ХХК 84. Максам Эксплозивс ХХК 35. Вагнер ази тоног төхөөрөмж ХХК 85. Петрожамп ХХК 36. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК 86. Бласт ХХК 37. Алтайн Хүдэр ХХК 87. Ноён Уул Эрдэнэ ХХК 38. Номун Табак ХХК 88. Хера Экуйпмент Групп 39. Таванбогд ХХК 89. Ойн бирж ХХК 40. Монос Фарм Трейд ХХК 90. Монсуль ХХК 41. Улаанбаатар Менежмент ХХК 91. Хөтөлийн Цемент Шохой ХК 42. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 92. Баянсангийн Далай ХХК 43. Ачит Ихт ХХК 93. Өгөөж Чихэр Боов ХХК 44. БСБ Сервис ХХК 94. ТЭСО Корпораци ХХК 45. Багануур ХК 95. Шарын Гол ХК 46. Алтан Тариа ХХК 96. Хасу Мегаватт ХХК 47. Монголиан Стар Мелшерс ХХК 97. Ази Фарма ХХК 48. Алтангадас Трейд ХХК 98. Монмасло ХХК 49. Суруга Монгол ХХК 99. Монголэмимпекс Концерн ХХК 50. Таван Толгой ХК 100. Юниверсал Ложистик Монголиа


















