Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнгүй

Ингэснээр одоо чуулганы хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнгүй
2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнгүй. Зураг: МҮОНРТ

Нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар соёрхон баталллаа.

Үүний дараа “2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Дэгийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий аудитор байх ёстой. Харин одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар байхгүй тул хуулийн төслийг түр хойшлуулах саналтай байгаа тухайгаа хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Нэгэнт Ерөнхий сайд гадаад томилолттой байгаа, мөн тогтоолын төслийг танилцуулах ёстой Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ч ирээгүй байгаа учир 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхийг хойшлууллаа” гэсэн юм.

Ингэснээр одоо чуулганы хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Хуваалцах