Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2015 онд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 26 хувиар өсчээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас ганцхан жилийн хугацаанд 26 хүн амиа алдаж, 1200 орчим хүн бэртэж, гэмтсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2015 онд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 26 хувиар өсчээ
2015 онд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 26 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

2015 онд улсын хэмжээнд 28 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 26 хүн амиа алджээ.

2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт 1 сая 500 мянган дуудлага ирснээс 30 хувийг нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг эзэлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 78 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 17 хүртэлх насны 43 хүүхэд, 18-24 насны 143 , 25-35 насны 571 хүн хохирсон байна. Эндээс харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхэд болон залуус өртөж байна гэсэн үг.

Энэ төрлийн гэмт хэргийн 65 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг байна. Цоожтой хаалганы цаана байдаг гэр бүлийн хүчирхийллийн улмаас ганцхан жилийн хугацаанд 26 хүн амиа алдаж, 1200 орчим хүн бэртэж, гэмтжээ.

Хуваалцах