2015 онд тусгай зориулалтаар агнах агнуурын амьтны тоог тогтоолоо
Засгийн газраас ирэх онд тусгай зориулалтаар ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн агнах амьтдын тоог гаргажээ.
Мэдээллийн алба

Засгийн газраас ирэх онд тусгай зориулалтаар ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн агнах амьтдын тоог гаргажээ. Тодруулбал ирэх онд 15 аймгийн 40 агнуурын бүс нутагт 40 угалз, 60 тэх, 15 халиун буга, 20 саарал чоно, 10 бор гөрөөс, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тогтжээ.
2015 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр болж орон нутагт очих 2.1 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах, ан амьтан өсгөн үржүүлэх ажилд зарцуулах журамтай аж. Улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль хамгаалах иргэдийн хоёр холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн зургаан ТББ менежментийг нь хариуцан ажиллаж байгаа юм.
Дашрамд дурьдахад, сүүлийн үед манай улсад зэрлэг ан амьтны тоо толгой өсч байгаа бөгөөд нийт 6000 гаруй аргаль угалз, 12 000 орчим янгир ямаа байна.


















