Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2015 оны “Алтан төлийн эзэн" тодорлоо

“Алтан унага”-ны эзнээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуучин Г.Бөхчулуун нэрлэгдэв. Тэдний 1000 адуунаас 400 гүү төллөж, 338 унага бойжуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
2015 оны “Алтан төлийн эзэн" тодорлоо
2015 оны “Алтан төлийн эзэн" тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮОНР-ийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн" 38 дахь жилдээ тодорлоо. Үүнд 19 аймгийн 107 малчны материал ирснээс “Алтан унага"-ны эзнээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуучин Г.Бөхчулуун тодров. Тэрбээр 400 гүү төллүүлж, 338 унага бойжуулсан байна. “Алтан тугал"-ын эзнээр Булган аймгийн Орхон сумын харьяат Д.Түмэнжаргал 108, “Алтан ишиг"-ний эзнээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Ө.Адилбаяр 732, “Алтан ботго"-ны эзнээр Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Б.Насан 120, “Алтан хурга"-ны эзнээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин П.Содбаяр 939 хурга бойжуулснаараа ийнхүү тодроод байна.

Ө.Адилбаяр нь Залаа жинстийн цагаан ямааны үүлдрийг өсгөж, үржүүлж олон төл бойжуулсан юм. Энэ ямаа нь Эрчмийн хар ямаа, баяд, барга, казахын ууцан сүүлт хонь гэдэг шиг үүлдэр сайтай билээ.

Гэхдээ энэхүү шагналыг 100 эхээс хамгийн олон төл бойжуулснаар нь биш, тухайн малынхаа үүлдэр угсааг сайжруулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн арддаа түгээсэн, туслах малчдаа малжуулсан зэрэг олон үзүүлэлтийг харгалздаг юм.

Энэхүү шагналыг гардуулахдаа сүүлийн арваад жил МҮОНРТ, ХХААЯ-тай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жил МҮОНР бие дааж шалгаруулсан. Мөн “Төрийн банк” ивээн тэтгэгчээр ажиллаж, “Алтан төлийн эзэн”-д сая төгрөгтэй "Хадгаламжийн дэвтэр" дагалдуулах аж. Шагналыг Цагаан сарын шинийн нэгнээс өмнө дээрх малчдын хотонд гардуулна.

Өнгөрсөн жилүүдэд 267 малчинд энэ шагналыг олгосон бөгөөд энэ жил 30 хүнд гардуулахаар болов. “Алтан төлийн эзэн”-ийг тодруулах журамд 30 хүртэлх малчныг тодруулна гэж заасан байдаг тул ийнхүү доорх малчдын нэрсийг гаргаад байна. Энэ талаар МҮОНР-ийн захирал Б.Баярсайханаас Л.Алтанхишиг тодруулсныг хүргэе.

Аймаг Сум Овог нэр Төлийн тоо Тайлбар АЛТАН ТУГАЛ 1. Булган Орxон ДанзангийнТүмэнжаргал 108 2. Сэлэнгэ Түшиг ЭнэбишийнЭрдэнэбаатар 95 3. Xэнтий Жаргалтxаан РавжирынЧулуунцэцэг 90 4. Арxангай Булган БазаргүрийнБямбасүрэн 91 5. Баян-Өлгий Булган МажекБолысxан 86 АЛТАН ИШИГ 1. Сэлэнгэ Баянгол БасангийнБалжинням 470 2. Завxан Баянxайрxан ДамдинбазарынЗагдxорлоо 3. Арxангай Чулуут МягмарынЧойжамц 4. Өвөрxангай Богд ЛxачинбуугийнМэндбаяр 5. Баянхонгор Жинст Өлзийбатын Адилбаяр 730 АЛТАН УНАГА 1. Сүxбаатар Эрдэнэцагаан ГаанжуурынБөxчулуун 332 2. Төв Цээл Пүрэвийн Баяраа 3. Дорнод Xөлөнбуйр ЮмсүрэнгийнГомбо 4. Арxангай Иxтамир ӨлзийбатынНямбаяр 5. Xэнтий Батноров БатсуурийнАрсланбаатар 6. Өвөрxангай Баян-Өндөр ЮндэнгийнГантөмөр 7. Өвөрxангай Өлзийт БолоогийнЭрдэнэдалай 8. Архангай Батцэнгэл Дашдаваагийн Доржзодов 167 АЛТАН БОТГО 1. Дундговь Өлзийт БаавайнНасан 120 2. Говь-Алтай Төгрөг ГончигийнДаваамөнx 3. Xовд Чандмань ДонойнДоржравдан 4. Өвөрxангай Гучин-Ус ШийрэвгямцайнБолор-Эрдэнэ АЛТАН ХУРГА 1. Увс Зүүнхангай Шоовойн Энхбаяр 2. Завxан Баянтэс ЦэдэнсодномынТөмөрxуяг 3. Завxан Сантмаргац БарнайнӨлзийжаргал 4. Төв Алтанбулаг ЧимэддоржийнБатчулуун 5. Баян-Өлгий Алтай СураубайАзат 6. Булган Сайxан НямбуугийнГанбаатар 7. Говь-Алтай Дэлгэр Доржсүрэнгийн Эрдэнэбат 678 8. Дорноговь Дэлгэрэх Пүрэвзавын Содбаяр 939

Хуваалцах