2016 он дэлхийн хамгийн халуун жил байжээ
2016 он дэлхийн хамгийн халуун жил байсан гэж Америкийн ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ.
Мэдээллийн алба

2016 он дэлхийн хамгийн халуун жил байсан гэж Америкийн ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хамгийн халуун өдрүүдийн агаарын хэмийн дундаж өмнөх жилүүдийнхээс өндөр байжээ. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн тодорхой шинж тэмндэг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тэдний өнгөрсөн жилийн турш цуглуулсан өгөгдөл дээрээ үндэслэн гаргасан тайланд дурдсанаар дэлхийн дундаж агаарын хэм 2015 оны байдлаас 0.07 хэмээр өсч, дээд амжилт тогтоосон байна. Тодруулбал, хүн төрөлхтөн өнгөрсөн жил хамгийн халуун өдрүүдийг туулж өнгөрүүлжээ.
Дэлхийн дундаж агаарын хэмийн энэ үзүүлэлт 1880 оноос эхлэн тогтмол өссөн нь өнгөрсөн жил ч мөн мэдрэгдсэн байна. Энэ нь Номхон далайн усны гадаргуудын хэм 0.5 -аас их халах үзэгдэл буюу Эль Ниногийн нөлөөгөөр дэлхийн дулаарал явагдаж байна гэж эрдэмтэд тайлбарладаг юм.


















