Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2016 он гэхэд АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно

Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулсан “Салбарын шинэчлэл 2013” зөвлөгөөн өчигдөр болж өнгөрлөө. Тус зөвөлгөөн дээр Зам тээврийн сайд А.Гансүх "Тавдугаар сард бид “Боинг 767” онгоц худалдаж авч өгсөн.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2016 он гэхэд АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно
2016 он гэхэд АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Зураг: МҮОНРТ

Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулсан “Салбарын шинэчлэл 2013” зөвлөгөөн өчигдөр болж өнгөрлөө. Тус зөвлөгөөн дээр Зам тээврийн сайд А.Гансүх "Тавдугаар сард бид “Боинг 767” онгоц худалдаж авч өгсөн. Дахиад хоёр онгоц ирнэ. Мөн шинэ нисэх онгоцны буудлын ажил зургадугаар сараас эхлээд байна. Газар шорооных нь ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ буудал 2016 онд ашиглалтад орно. Ингээд 2016 он гэхэд бид гурван шинэ онгоцтой, шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орчихсон, тив дамжин нисэх чадвартай болсон байх юм. Өөрөөр хэлбэл АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно гэсэн үг" хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Хуваалцах