2016 онд 769 шинэ ажлын байр бий болжээ
Дорнод аймгийн хэмжээнд 2016 онд өссөн дүнгээр 769 шинэ ажлын байр бий болсноос 10 дугаар сард 32 шинэ ажлын байрыг LMIS програмд бүртгэж мэдээлсэн.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд 2016 онд өссөн дүнгээр 769 шинэ ажлын байр бий болсноос 10 дугаар сард 32 шинэ ажлын байрыг LMIS програмд бүртгэж мэдээлсэн. Бий болсон ажлын шинэ байрыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дээрх ажлын шинэ байрны 216 буюу 30.9 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслөөс, 364 буюу 55 хувь нь уул уурхайн салбараас, 54 буюу 0.1 хувь нь улсын төсвөөс, 90 буюу 14 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын санхүүжилтээр тус тус бий болжээ.
Б.Отгонбавуу


















