Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“2016 оны аварга тогооч” шалгаруулах тэмцээн болжээ

Тэмцээнд аймгийн 12 сумын 68 тогооч оролцож, 4 төрөлд мэргэжлийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“2016 оны аварга тогооч” шалгаруулах тэмцээн болжээ
“2016 оны аварга тогооч” шалгаруулах тэмцээн болжээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжиж, үйлчилгээний чанар, салбарт ажиллагсадын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилтыг дэвшүүлж аймгийн “2016 оны аварга тогооч” шалгаруулах ур чадварын тэмцээнийг аймгийн Тогооч нарын холбоо, "Булган Анар" ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн 12 сумын 68 тогооч оролцож, 4 төрөлд мэргэжлийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

Шилдэг ГРАНПРИ багийн төрөлд 11 багийн 44 тогооч ур чадвараараа өрсөлдөж
Тэргүүн байр: П.Ганзул ахлагчтай Булган сумын Арвай лоунжийн “Булган” баг
Дэд байр: Н.Гантуяа ахлагчтай Булган сумын “Чанар” баг
Гутгаар байр: Ш.Отгонтуяа ахлагчтай “Сэлэнгэ-2” баг
Тусгай байр: Ш.Уламнэмэх ахлагчтай Баяннуур баг
Тусгай байр: Н.Цагаанчулуун ахлагчтай Хангал баг

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төрөлд 17 тогооч ур чадвараараа өрсөлдөж
Тэргүүн байр: Булган сумын ЕБ 1-р сургуулийн тогооч Л.Шүрэнцэцэг /236 оноо/
Дэд байр: Баяннуур сумын ЕБС-ийн тогооч Б.Баасансүрэн /200 оноо/
Гутгаар байр: Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн тогооч Ш.Отгонтуяа /161 оноо/
Тусгай байр: Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн төвийн тогооч Б.Дуламсүрэн
Тусгай байр: Бүрэгхангай сумын ЕБС-ийн тогооч Г.Отгонтуяа

Ресторан, зоогийн газар, кафены төрөлд 10 тогооч ур чадвараараа өрсөлдөж
Тэргүүн байр: М.Амаржаргал /Нэгдсэн эмнэлгийн тогооч, 190 оноо/
Дэд байр: Б.Батзаяа /4-р цэцэрлэгийн тогооч, 170 оноо/
Гутгаар байр: Л.Шүрэнцэцэг /2-р цэцэрлэгийн тогооч,163 оноо/
Тусгай байр: н.Отгончимэг /Бүрэгхангай сумын ЕБС-ийн тогооч/
Тусгай байр: Б.Даариймаа /Рашаант сумын хувийн хэвшлийн тогооч/

Нарийн боовны төрөлд
Тэргүүн байр: С.Мягмарсүрэн, Хустай бекери ХХК
Дэд байр: Х.Мөнхцэцэг, Гурванхас ХХК
Гутгаар байр:Б.Даариймаа, Рашаант сум
Оюутны тогоочын төрөлд 5 сурагч оролцож Булган хангайн МСҮТ-н сурагч Мөнхбат, Содгэрэл нар тэргүүллээ.

Тогооч нар орчин үеийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний арга технологийг харилцан суралцах, хоол хүнсээс үүдэлтэй өвчлөл эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл орчинд аюулгүй хүнсээр үйлчлэх ур чадвараа сайжруулахад ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээг 2005 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд уралдаанд оролцогчдийн ур чадвар жилээс жилд сайжирч салбарын хөгжилд ахиц гарахад эерэг нөлөө үзүүлж байна. Аймгийн Тогооч нарын холбоо шинэ жилийн баяраа тэмдэглэж салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

Хуваалцах