Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 1-15-нд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар болсон.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 1-15-нд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар болсон. Гэхдээ цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.

Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Хуваалцах