2017 онд террорист халдлагын тоо 23 хувиар буурчээ
Өнгөрсөн онд дэлхийн түвшинд террорист халдлагын тоо 23 хувиар буурсан байна. Энэ тухай АНУ-ын төрийн департментаас гаргасан терроризмтэй тэмцэх асуудлаарх тайлан илтгэлд тэмдэглэсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд дэлхийн түвшинд террорист халдлагын тоо 23 хувиар буурсан байна. Энэ тухай АНУ-ын төрийн департментаас гаргасан терроризмтэй тэмцэх асуудлаарх тайлан илтгэлд тэмдэглэсэн байна.
Мөн энэ тайлан илтгэлд 2017 онд гарсан террорист халдлагын уршгаар амь насаа алдсан хүмүүсийн тоо 2016 оныхтой харьцуулахад 27 хувиар багассаныг тэмдэглэжээ. Энэ нааштай хандлага Иракт террорист халдлагад өртөгсдийн тоо эрс буурсантай холбоотойгоор тайлан илтгэлийг боловсруулагчид хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн 2017 онд дэлхийн 100 гаруй оронд террорист халдлага гарсан байгаа ч 97 хувь нь Афганистан, Энэтхэг, Ирак, Пакистан, Филиппин улсад болсон байна. Гэхдээ мэргэжилтнүүд Сири, эсвэл Иракт хэзээ ч очиж байгаагүй ч "Исламийн улс" зэрэг террорист бүлэглэлийнхнээс заавар авч халдлага үйлдэгчид нэмэгдсэнд анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн байна.


















