Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлав

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5.052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлав
2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлав. Зураг: МҮОНРТ

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5.052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.

Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

Хуваалцах