Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2018 оноос орон сууцны нийлүүлэлт багасна

Эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг хийдэг “SICA”-гаас 2018 он хүртэлх орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх судалгааг гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2018 оноос орон сууцны нийлүүлэлт багасна
2018 оноос орон сууцны нийлүүлэлт багасна. Зураг: МҮОНРТ

Эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг хийдэг “SICA”-гаас 2018 он хүртэлх орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх судалгааг гаргажээ. Судалгаанаас харахад 2015-2018 онд 76 мянга гаруй иргэн орон сууц авах бодит боломжтой байх бол энэ онд орон сууцны нийлүүлэлт оргил цэгтээ хүрч, 2018 оноос багасах шинжтэй байгаа юм.

Түүнчлэн иргэд орон сууц авах хэрэгцээ хүсэл их байх боловч худалдан авах нөхцөл байдлаасаа шалтгаалан 42.8 хувь нь зээлээр болон бусад арга хэрэгслээр орон сууц авах ажээ.

Дашрамд дурдахад, орон сууцны одоогийн зах зээлийн дундаж үнэ 2 сая 160 мянган төгрөг байна. Дүүргүүдээр авч үзвэл ХУД-т хамгийн өндөр буюу 2 сая 667 мянган төгрөг, СХД-т хамгийн бага буюу 1 сая 667 мянга 900 төгрөг байгаа юм.

Хуваалцах