Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ
2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

- Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь

- Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь

- Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь

- Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь

- Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.

2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувьтай байна

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.

- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь

- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь

- Нийгмийн бодлого 51.1 хувь

- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь

- Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.

Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Хуваалцах