2019 онд ял шийтгүүлсэн хүний тоо өсчээ
Анхан шатны шүүхээс нийт 13000 гаруй хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан нь 2018 онтой харьцуулахад 5.2 хувиар өссөн дүн юм.
Мэдээллийн алба

Ял шийтгүүлсэн хүний тоо өнгөрсөн жил өсчээ. Анхан шатны шүүхээс нийт 13000 гаруй хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан нь 2018 онтой харьцуулахад 5.2 хувиар өссөн дүн юм. Эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүнээр, урьд ял шийтгүүлсэн иргэдийн тоо 391-хүнээр, өсвөр насны иргэдийн тоо 58 хүнээр нэмэгджээ. Үүнд дүгнэлт хийхэд 18-29 насны ял шийтгүүлэгчид 5500 орчим байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 42 орчим хувийг эзэлж байна гэж Шүүхийн статистик хариуцсан рефрент н.Ганцэцэг хэллээ.
Харин өнгөрсөн онд бүлэглэж үйлдсэн хэргийн бүртгэл 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн иргэдийн тоо 11.9 хувиар буурчээ.


















